Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2013-05-30 17:54:48

Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа

2013-05-27 11.02.10

2013-05-27 11.02.00

  •       Монгол Улсын Засгийн газрын “Ажилтай, орлоготой  – Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймгийн АДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс,  аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн холбоо хамтран аймгийн Хөдөлмөрийн бага чуулганыг Дорнод аймагт зохион байгууллаа. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013-2014 оны гурван талт  хэлэлцээрт заасан “Зохистой хөдөлмөрийн бодлогын асуудлаар хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах” –тай уялдсан уг чуулганаас шинэ ажлын байр бий болгохтой холбоотой хүлээлтийг гэтлэн давах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх оролцоо нэмэгдүүлэх, зэрэг эерэг үр дүн гарах юм. Хөдөлмөрийн яамнаас уг чуулганыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах бөгөөд манай аймаг 5 дугаар сарын 27-ны өдөр төр хувийн хэвшлийн нийт 150 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
  • Ажилтай орлоготой Монгол хүний төлөө хамтдаа уриан дор Хөдөмөрийн бага чуулганы үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Дорнод аймагт үйл ажиллгагаа явуулж буй бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
  • Хөдөлмөрийн бага чуулганд “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэвдээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Төртайван, ҮЭХ-ны дарга Л.Цагаан, АОЭХ-ны тэргүүн Б.Долоонжин, “Ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө бүхий салбарыг үндэсний ажиллах хүчнээр хангах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх нь” Политехник коллежийн захирал Д.Энхжаргал, МСҮТ-ийн захирал Г.Цоглхагва, “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд төрийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа” нэгдсэн илтгэл аймгийн татварын хэлтсийн дарга Л.Цэвэлсүрэн, “Ажилтай, орлоготой Монгол хүн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХАА-н салбар, сумдад тулгамдаж буй асуудал, боломжууд” аймгийн ХААЖДҮГ-ын дарга А.Энхтүвшин, “Сумдад ажлын байр нэмэгдүүлэх боломж” Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Уянга, “Хэрлэн суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сайжруулах нь” Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг нар илтгэл тавьж ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажил, сайн туршлага болон боломж, арга замын талаар сумдын Засаг дарга, ажил олгогчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөл, үйлвдэрлэл үйлчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн туршлага, санал бодлыг сонсч уриалга зөвлөмж гаргалаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл