Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй 432 метрын урттай, асбальтан хучилттай замын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна

Нэмэгдсэн: 2018-08-07 03:14:59

Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй 432 метрын урттай, асбальтан хучилттай замын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна

    2016 оноос эхлэн гэр хорооллын авто замуудад анхаарал хандуулж, эвдэрсэн замыг засах, шороон замыг хатуу хучилттай болгох зэрэг ажлуудыг аймгийн Засаг дарга болон түүний тамгын газраас үе шаттайгаар хийж байгаа.

Эдгээр авто замын засварын ажлуудын нэг бол Дархан сумын 15 дугаар багт хийгдэж буй 432 метрын урттай, асбальтан хучилттай энэхүү авто зам юм. Гүйцэтгэгчээр “Дархан АЗЗА” ТӨХК ажиллаж байна. Тус замын ажилтай иргэдийн төлөөлөл болох Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, аймгийн Ахмадийн зөвлөх багийн ахмадууд газар дээр нь очиж, биечлэн танилцаж, хяналаа.

Энэ үеэр "Дархан АЗЗА" ТӨХК-ийн Ерөнхий инженер Ё.Энхтуяа хэлэхдээ:- "Ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд цаг агаараас өөр саад бэрхшээл тулгараагүй, ажил хэвийн явагдаж байна." гэв.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл