ДАРХАН СУМЫН 6, 7, 8-Р БАГИЙН ТӨВ АВТО ЗАМЫН ЗАСВАР 90 ХУВЬТАЙ БАЙНА

Нэмэгдсэн: 2018-08-07 03:08:57

ДАРХАН СУМЫН 6, 7, 8-Р БАГИЙН ТӨВ АВТО ЗАМЫН ЗАСВАР 90 ХУВЬТАЙ БАЙНА

      Авто замыг засварлан шинэчлэх ажлын хүрээнд Дархан сумын 1,2,3 болон 6, 7, 8 дугаар багуудад шороон замыг хатуу хучилттай болгох, эвдэрсэн замыг засварлах зэрэг ажлуудыг хийсэн. Энэ хүрээнд Дархан сумын 6, 7,8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх төв авто зам болох 741 метр урттай, 7 метр өргөнтэй авто замыг хатуу хучилттай болгох ажил өрнөж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байгаа талаар “ОДНД” ХХК-ийн Геодези инженер Ш.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл