ДАРХАН ХОТ “ГЭРЭЛТ ГУДАМЖ” –ТАЙ БОЛНО

Нэмэгдсэн: 2018-08-07 03:06:35

ДАРХАН ХОТ “ГЭРЭЛТ ГУДАМЖ” –ТАЙ БОЛНО

        Иргэдийн төлөөлөл болох аймгийн Ахмадын зөвлөх багийнхан энэ сарын 3-ны өдөр “ГЭРЭЛТ ГУДАМЖ” байгуулах ажлын явцтай танилцаж, хяналт тавилаа. Үйлчилгээний төв-Эрдэнэс плазагаас Номингийн уулзвар хүртэлх авто зам дагуу Дархан хотын “Гэрэлт гудамж”-ийг ногоон байгууламжийн хамтаар байгуулж байгаа юм.

Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай явагдаж байна. Тус ажил 8 дугаар сарын 20-ны өдөр бүрэн дуусах мэдээллийг гүйцэтгэгч байгууллага болох “Некст стандарт” ХХК-иас өгч байна. Дархан хотод “Гэрэлт гудамж” бий болсноор хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна зуны улиралд иргэд амарч тухлах аятай нөхцөлийг бүрдүүлэх юм. “Гэрэлт гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд иргэд сайшаалтай хандаж байна.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл