“Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” баримт бичгийг хэлэлцлээ

Нэмэгдсэн: 2017-11-18 09:40:14

“Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” баримт бичгийг хэлэлцлээ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Байгаль орчин экологийн бодлого, хяналтын хорооны гишүүдийн ээлжит хурал энэ сарын 18-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд боллоо. Тус хурлаар боловсруулагдаж буй “Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө-2030” баримт бичгийг хэлэлцэж, гишүүдийн зүгээс санал, үнэлэлт дүгнэлтийг өгөв. Тодруулбал, аялал жуулчлалын орчинг хэрхэн бүрдүүлэх,  ямар чиглэлтэй байх, аялал жуулчлалын зорин очих газрууд хаана хаана байрлах зэргийг тодорхой шийдвэрлэж, боловсруулсанаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 12 дугаар сард хэлэлцүүлэн батлах тухай аймгийн ИТХ-ын Байгаль орчин экологийн бодлого, хяналтын хорооны дарга П.Юра мэдээллээ.

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл