Цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Нэмэгдсэн: 2017-09-11 17:16:08

 Цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчиддаа хүндэтгэл үзүүллээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдаа энэ сарын 8-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ жил Цагдаагийн хошууч Р.Мөнхтуяа, хошууч Б.Хавар, ахлах ахлагч Т.Энхцог, ахлах ахлагч Б.Дугар, ахлах ахлагч Б.Баасандорж, ахлах ахлагч Г.Борхүү нар цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа юм.

Тэд Цагдаагийн байгууллагад 20-25 жил үр бүтээлтэй ажилласан, ажлын арвин туршлагатай, төр ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлаас хамгаалах үндсэн чиг үүргээ чин шударгаар,  нэр төртэйгээр биелүүлж ирсэнд бахархаж буйгаа аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар  хэлсэн үгэндээ онцолж байв.

Ийнхүү цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа бэлтгэл офицер, ахлагч нартаа эрүүл энх байж, залуу үеэ үргэлж сургамжлан халамжилж, улам ихийг хийж бүтээхийг  ерөөж, аймгийн Цагдаагийн нийт  бие бүрэлдэхүүний зүгээс хүндэтгэл үзүүллээ. 

М.ГҮНЖИЛХАМ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл