Энэ онд 50 гаруй иргэн тогтвортой ажлын байртай болно

Нэмэгдсэн: 2017-09-06 16:42:21

Энэ онд 50 гаруй иргэн тогтвортой ажлын байртай болно

Энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Төмөр замын авто машины зогсоолын дагуу худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзаж, 2 жил гаруй яригдаж буй “Худалдааны цэг”-ийг барих газрыг сонгосон юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймаг хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Төмөр замын авто машины зогсоолын орчимд 32 метр урттай, 6 метр өргөнтэй "Худалдааны цэг"-ийг энэ ондоо багтаан барихаар болжээ. Энэхүү Худалдааны цэг ашиглалтад орсноор 50 орчим иргэн тогтмол ажлын байртай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дээшилж, хүнсний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, иргэдэд найдвартай хүнс, баталгаат жингээр үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл