Автомат, гар бууны тэмцээн болов

Нэмэгдсэн: 2017-03-14 15:23:21

Автомат, гар бууны тэмцээн болов

Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүч үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан автомат, гар бууны тэмцээн өнөөдөр /2017.03.14/ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн буудлагын талбайд боллоо. 

Тэмцээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, ШШГА, Хорих 435 дугаар анги, Шүүх, Прокурор, ШШГ нийт 10-н багийн 40 тамирчин оролцсон байна. 

Баг бүрээс 1 эрэгтэй, 1 эмэгтэй оролцсон бөгөөд нэгдүгээр байранд Зэвсэгт хүчний 322 дугаар анги, 2 дугаар байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 3 дугаар байранд Онцгой байдлын газар оржээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл