CANTON FAIR олон улсын үзэсгэлэнд бизнес аялалд урьж байна

Нэмэгдсэн: 2017-03-10 17:53:17

CANTON FAIR олон улсын үзэсгэлэнд бизнес аялалд урьж байна

​Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2017 оны 04 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Гуандун мужийн барилгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, Хятадын хамгийн том экспорт импортын 121 дэх удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.

Гуандун муж бол БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн эртнээс нааш худалдааны томоохон хот байсаар ирсэн хамгийн хөгжингүй бүс - Хятадын хөгжлийн цонх болсон муж бөгөөд бид та бүхэнд энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгч нартай танилцах боломжийг олгож байна.

Тус үзэсгэлэнд төрөл бүрийн барилгын материалаас гадна дараахь бараа бүтээгдэхүүн дэлгэн тавигдана. Үүнд:

Электрон бараа болон гэр ахуйн цахилгаан бараа
Цахилгаан бараа
Компьютер болон холбоо мэдээлэл
Гэр ахуйн цахилгаан бараа

Гэрэлтүүлэг болон дагалдах хэрэгсэл
Гэрэлтүүлэх систем ашиглах: Аж үйлдвэрийн гэрэлтүүлэг, засал чимэглэлийн гэрэлтүүлэг, дохиоллын гэрэл, тайзны гэрэл,
албан тасалгааны гэрэл, зар сурталчилгаа үзэсгэлэнгийн гэрэл, орон сууцны гэрэл
Гэрлийн чийдэн: Өдрийн гэрэл, сүүн гэрэл
Чийдэнгийн сэлбэг: гэрлийн бүрхүүл, гэрлийн тулгуур, гэрлийн патрон, цахилгаангүйдэл тогтворжуулагч, цахилгаангүйдэл хувьсгуур, тохируулагч, солигч

Авто тээврийн хэрэгсэл болон дагалдах сэлбэг хэрэгсэл
Унадаг дугуй, сэлбэг
Мотоцикл, сэлбэг
Автомашины сэлбэг, Автомашины гоёл чимэглэл
Машин

Машин механизм
Уул уурхайн, Хүнд машин механизм
Газар тариалангийн тоног төхөөрөмж
Хүнсний тоног төхөөрөмж
ЖДҮ-ийн тоног төхөөрөмж
Бага оврын тоног төхөөрөмж
Том оврын тоног төхөөрөмж
Барилгын тоног төхөөрөмж

Төмрөн багаж хэрэгсэл
Гэр ахуйн төмөр эдлэл, засал чимэглэлийн төмөр эдлэл, түгжээ болон сэлбэг, торгонцоолтуур, гагнуурын материал, нам даралтын хаалт, ширэм, төрөл бүрийн төмөр эдлэл
Хэмжүүр, үрэгч, механик багаж, цахилгаан багаж, хийн багаж, гидравлик багаж, гагнуур, механизмийн багаж, зүсэгч багаж, тариалангийн багаж

Барилгын материал
Обой, плита, ламинатан шал
Санитар
Барилга болон дотоод засал чимэглэлийн материал
Барилгын төмөр эдлэл

Химийн гаралтай бүтээгдэхүүн
Химийн бодисууд: Натрийн нийлмэл, калийн нийлмэл, кальцийн нийлмэл, борийн нийлмэл, манганы нийлмэл, хромын нийлмэл, цайрын нийлмэл, магнийн нийлмэл, хөнгөн цагааны нийлмэл, дан химийн бүтээгдэхүүн, түлш, тосон бүтээгдэхүүн, органик химийн бүтээгдэхүүн, эфир, бусад химийн бодисууд
Будаг
Хуванцар бүтээгдэхүүн
Тариалангийн хэрэгсэл: бордоо, эмбэлдмэл
Шатаагч бодис: Дарь, дэлбэлэгч бодис, газ болон бусад шатаагч бодисууд
Химийн туршилтийн бодисууд

Импортын бараа /Хятад улсад импортоор орж ирдэг бүтээгдэхүүн/
Цахилгаан болон гэр ахуйн цахилгаан бараа:
Барилгын материал болон төмөр багаж
Механизмийн тоног төхөөрөмж
Аж үйлдвэрийн түүхий эд

Иймд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхэн шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцоно уу.

2017 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.

ОНЛАЙН БҮРТГЭЛ

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

Утас: 88117309, 99077781, +976-11-324394
Цахим шуудан: membership@mongolchamber.mn

Төрийн байгууллагуудын мэдээлэл