Хилийн шалган нэвтрүүлэх боомтын шинэчлэлийн ажил энэ оны долдугаар сард дуусна

Нэмэгдсэн: 2017-02-15 16:23:34

Хилийн шалган нэвтрүүлэх боомтын шинэчлэлийн ажил энэ оны долдугаар сард дуусна

Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Хоёр улс визгүй зорчдог болсон эхний өдөр гэхэд л Монголын 530 гаруй иргэн Оросын хил гарсан бол Оросын 300 орчим иргэн манай улс руу нэвтэрсэн байдаг аж.

Сүүлийн үед  "Хиагт - Алтанбулаг" шалган нэвтрүүлэх боомтоор зорчих зорчигчийн урсгал бага зэрэг буурчээ. Алтанбулагийн боомтоор зорчиж буй иргэдийн дийлэнх нь буюу (70 %) Монгол Улсын иргэд байгаа бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаар ОХУ-д зорчиж байна. Харамсалтай нь улсын хилээр бараа авч гарах журмыг зөрчсөн, түүнчлэн гаалийн мэдүүлэгт тэмдэглээгүй их хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлого нэмэгдсэн тухай албаныхан мэдээлж байна.

Төлөвлөгөөний дагуу хилийн шалган нэвтрүүлэх боомтын шинэчлэлийн ажил энэ оны долдугаар сард дуусах юм байна.

Х.Соёл-Эрдэнэ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл