Дэлхийн хэмжил зүйн өдөр-2018 “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал”

Нэмэгдсэн: 2018-05-18 09:00:26

Дэлхийн хэмжил зүйн өдөр-2018 “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал”

 

Дэлхийн хэмжил зүйн өдөр-2018 “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал”

 WMD

  Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсаны ойн өдөр юм. Энэ хэлэлцээр нь шинжлэх ухааны нээлт инноваци, аж  үйлдвэрлэл, олон улсын худалдаа, түүнчлэн амьдралын чанар, дэлхий нийтийн байгаль орчныг хамгаалах, сайжруулахад хэмжлийн системийг дэлхий дахины холбогч суурь болж өгдөг.

  2018 оны Дэлхийн хэмжилзүйн өдрийг “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд шинжлэх ухааны салбарын, олон улсын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд SI системийн хэд хэдэн үндсэн нэгжийг дахин тодорхойлох хамгийн сайн аргыг олсоноор байгалийн хуулийг ашигласан, физикийн хуультай холбосон тодорхойлолтууд шинэчлэгдэн батлагдах гэж буйгаараа онцлог болж байна.

  Ингэснээр ирээдүйд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хэмжил зүйн шинжлэх ухааны судалгаа, түүнд суурилсан хэмжлийн техник, хэмжих хэрэгслийн нарийвчлал, хэмжлийн нэгж дамжуулалтын чанарыг улам сайжруулах давуу талтай болж байгаа юм.

  Энэхүү семинарын арга хэмжээнд  Стандарт, хэмжил зүйн газрын Дэд дарга Б.Билгүүн болон МУИС, Физик техникийн хүрээлэн, ШУТИС зэрэг шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцсон ба дараах сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүд тавигдсан. Тухайлбал:

-  “Хэмжил зүйн бодлого, нэгж дамжуулалтын тогтолцоо, Хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвээр СХЗГ-ын ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн

-  “Олон улсын нэгжийн шинэ систем” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-  “Цаг хугацааны хэмжил” сэдвээр СХЗГ-ын мэргэжилтэн Ч.Мягмар, МУИС-ийн ШУС, Физикийн тэнхим, доктор Ж.Ванчинхүү

-  “Лазер-уртын хэмжил зүйд” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-  “Килограммын дахин тодорхойлолт” сэдвээр ФТХ-ийн доктор Г.Шархүү, СХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг

-  “Температурын хэмжлийн нэгж Кельвин, К хувьсал өөрчлөлт” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Байгальмаа, ФТХ-ийн докторант Л.Сарантуяа

-  “Ампер-тодорхойлолт, хэрэглээ” сэдвээр ШУТИС-ийн доктор С.Эрдэнэтуяа, СХЗГ-ын мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг

-  “Химийн хэмжил зүйн нэгж дамжуулалт” сэдвээр “Шинэ Монгол” дээд сургуулийн багш Б.Лхагвасүрэн, “Химийн хүрээлэн”-ийн доктор Б.Нарандалай

-  “Ухаалаг хот, интернет эд зүйлс ба хэмжил зүйн дэвшил” сэдвээр “Санчир Тех” ХХК-ны ерөнхий захирал Д.Бат-Өлзий тус тус илтгэл мэдээллүүд тавьлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл