Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдлээ

Нэмэгдсэн: 2017-06-21 14:49:50

Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх  хэлэлцээрт нэгдлээ

Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу Стандарт, хэмжил зүйн газар нь Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д тус тус гишүүнээр элсэн, улмаар лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар 2016 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын үнэлгээнд давтан амжилттай хамрагдсан.

2017 оны 6 дугаар сарын 16-24–ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохионбайгуулагдаж буй Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын хамтарсан 4 дүгээр Ерөнхий чуулганд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар оролцож байна. Уг чуулганы үеэр Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /PAC/, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээртнэгдэн орох гэрээнд газрын дарга Г.Гантөмөр гарын үсэг зурлаа.

Тэрээр хэлэхдээ “Стандарт, хэмжил зүйн газар PAC (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын 27 гишүүн орон нэгдсэн бүтээгдэхүүн тогтолцооны байгууллагуудын итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэж гарын үсэг зурлаа Энэ нь манай бизнесийн байгууллагуудын гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл