Монгол Улсын хэмжээнд 2016 оны 03-р сарын 25-аас 26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ.

Нэмэгдсэн: 2016-03-24 12:15:32

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02:00 цагаас, 09-р сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 1 цагаар урагшлуулан зуны цагийн тоололд шилжинэ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл