“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН 7 ХОНОГ” АЖЛЫН ХҮРЭЭНД “МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2015-11-24 16:11:03

  Монгол улсад Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч гэсэн тус ажлын хүрээнд  Стандарчилал, хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ болон энэ жил анх удаа зохион байгуулж буй “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хуралд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн багийн ахлагч Де Пау Хенк нар оролцжээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл