Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЯВАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

Нэмэгдсэн: 2015-01-14 17:21:59

МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЯВАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2014 онд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газраас батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ШШГЕГ-ын харьяа Хорих 403, 407, 409, 411, 413, 415, 417, 419, 421, 423, 425, 433, 435, 437, 439, 441, 445, Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиудад “Чадамжийн гэрчилгээ” олгох сургалтыг барилгын засал чимэглэлчин, сантехникч, бетон арматурчин, гагнуурчин, тогооч мэргэжлүүдээр мэргэжлийн зэргийн гэрчилгээ, үнэмлэх олгох сургалтуудыг зохион байгуулжээ. Онолын мэдлэг олгох 40, дадлага олгох 80 цагийн хичээл зааж, 515 хүмүүжигчид “Чадамжийн гэрчилгээ” олгожээ. 2015 оны хичээлийн жилийн сургалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу Хорих  433 дугаар ангид засал чимэглэлчин, гагнуурчин, Хорих 441 дүгээр ангид бетон арматурчин, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд барилгын өрөг угсрагч, засал чимэглэлчин, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхөө байранд тогооч мэргэжлээр тус тус мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг эхлүүлжээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл