Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

 

ШШГЕГ-ын эрхэм зорилго

Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дэлхийн нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх, олон улсын жишигт хүргэх.

Үйл ажиллагааны хамрах хүрээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шүүхийн болон хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх талаар төрөөс тодорхойлсон бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэж, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн тусгай албанд хамаарагдах байгууллага бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуульд заасан эрүү, иргэний болон захиргааны хэрэг, түүнчлэн хуульд заасан бусад байгууллагын шүүхээс баталгаажуулсан шийдвэрийн биелэлтийг нэгтгэн зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас

2013 онд дэвшүүлсэн зорилт 

    ШШГЕГ-ын хэмжээнд 2013 оныг “Байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах жил” болгон зарлаж дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах:

    1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлагыг дээшлүүлэн, төрийн үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллах.

    2. Хорих байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хангах, ахуй нөхцөлийг сайжруулах үүднээс Төвлөрсөн нэгдсэн хорих анги, зарим аймаг дахь Цагдан хорих байрыг шинээр барих ажлыг эхлүүлэх.

  3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, гүйцэтэгх баримт бичгийн нэгдсэн сүлжээг бий болгох.

  4. Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Нийслэл болон зарим хорих анги, алба нэгжид  орон сууцыг барих, ашиглалтад оруулах.

Төрийн байгууллагуудын мэдээлэл