Шинэ онгоц авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ

Нэмэгдсэн: 2013-04-26 21:14:14

Шинэ онгоц авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ

  • Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинээр худалдан авах агаарын хөлгийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 
  • Монгол Улсын Засгийн газраас Боинг компаниас дөрвөн агаарын хөлөг шинээр худалдан авахаар төлөвлөсөн. Тэгвэл эхний ээлжинд худалдан авах
  • Б767-300 ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэхээр боллоо. Энэ асуудлыг шийдвэрлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт Засгийн газрын тогтоолоор даалгасан байна.
  •  Боинг компаниас ирүүлсэн сүүлийн үеийн мэдээгээр манай захиалгын Б767-300 ER агаарын хөлөг будалтаас гарч, шалгах нислэгээ амжилттай хийжээ.

         

Төрийн байгууллагуудын мэдээлэл