С.Энх-Амгаланг Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Нэмэгдсэн: 2013-04-26 21:11:19

С.Энх-Амгаланг Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

  • Зам, тээврийн сайдын тушаалаар ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны даргын үүрэгт ажлаас П.Мөнхжаргалыг чөлөөлж, Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Энх-Амгаланг томиллоо. 
  • Ажил хүлээлцэх үеэр ИНЕГ-ын дарга С.Буяндалай салбарын амин судас болсон нисэхийн аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллах хүндтэй бөгөөд хариуцлагатай алба ногдож байгааг сануулаад салбартаа олон жил ажилласан чадварлаг боловсон хүчнийг хамт олон дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Энх-Амгалан олон жил ажилласан салбарийн хамт олонтойгоо эргээд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа онцлоод иргэний нисэхийн боловсон хүчний сургалтыг улам эрчимжүүлэх, олон улсын түвшинд хүрсэн амжилтыг улам бататгах талаар багагүй ажил хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
  • Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй П.Мөнхжаргал нь найман жил энэхүү албыг хашч, үүргээ сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд өөрийн саналаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. 
  • ЗТЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Очирсүх тэргүүтэй Тэргүүн дэд даргын ажлыг хүлээн авах комисс өнөөдөр ажлыг хүлээлцүүллээ. ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Энх-Амгалан нь иргэний нисэхийн салбарт 15 жил ажилласан бөгөөд 1998-2002 онд Монгол Улсын Агаарын навигацыг хөгжүүлэх төсөлд оролцон ажилласан байна. Мөн Оюут, Ханбумбат нисэх буудал барих төслийн менежерээр ажиллаж, ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын ажилд томилогдох хүртлээ Оюу толгой төслийн “Нисэх буудал барих тусгай төсөл”-д менежерээр ажиллаж байжээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл