Нэг хүн шиг баг болж ажиллана

Нэмэгдсэн: 2013-04-26 21:06:01

Нэг хүн шиг баг болж ажиллана

  • Зам, тээврийн яамнаас баталсан бүтцийн дагуу шинээр ажилд томилогдсон удирдлагын багийнхан өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгууллаа. 
  • ИНЕГ-ын дарга С.Буяндалай шинээр ажилд томилогдсон хүмүүст баяр хүргэж амжилт хүсээд, нэг хүн шиг баг болж, төрийн ажлыг хуулийн дагуу чанартай, тасралтгүй, найдвартай үргэлжлүүлэх ёстойг онцлон анхаарууллаа. Мөн тэрбээр удирдлагын багт орж ирсэн хүмүүсийн ихэнх нь залуучууд байгааг тэмдэглэн хэлээд хэнээс ч дутахгүй шилдэг мэргэжилтнүүд учир очсон газар бүртээ үйл ажиллагааг нь эрчимжүүлж, юу хийж чаддагаа харуулахыг даалгасан юм. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл