“Стандарт боловсруулах арга зүй”-д суралцлаа

Нэмэгдсэн: 2013-04-26 21:02:38

“Стандарт боловсруулах арга зүй”-д суралцлаа

Иргэний нисэхийн салбарынхан олон улсын стандартыг өөрийн салбарт нутагшуулах арга зүйд суралцлаа. 


Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын заалтыг үндэслэн ИНЕГ-ын даргын тушаалаар иргэний нисэхийн холбогдолтой олон улсын стандарт шаардлагыг үндэсний стандарт/MNS/ болгох ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсгээс Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран “Стандарт боловсруулах арга зүй” сэдэвт хоёр өдрийн сургалт зохиол байгуулсан юм.

Иргэний нисэхийн салбарт нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Чикагогийн конвенцийн 18 хавсралт стандарт, шаардлагын дагуу боловсруулсан “Иргэний нисэхийн хууль”, “Иргэний нисэхийн багц дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Ажлын хэсгийн зүгээс цаашид Олон улсын иргэний нисэхийн стандарт, шаардлагуудад судалгаа хийж зарим хэсгийг Үндэсний стандарт болгох ажлыг эхлээд байгаа юм. Тиймээс энэхүү ажлыг эрчимжүүлэх, иргэний нисэхийн салбарын хэмжээнд стандартчилалын арга зүйн нэгдсэн ойлголт бий болгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл