Үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • 1. Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хийх
  • 2. Нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ, холбоо навигнацийн техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ, нисэхийн мэдээлэл хангалтын үйлчилгээ үзүүлэх
  • 3. Иргэний нисэхийн үйлчилгээ
  • 4. Нисэх буудал, газрын тусгай үйлчилгээ
  • 5. Эдийн засгийн зохицуулалт

ИНЕГ нь Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд төрөөс Иргэний нисэхийн талаар зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлчилгээг хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд:
  • 1. Загийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах
  • 2. Иргэний нисэхийн талаарх Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах
  • 3. Монгол улсад бүртгэлтэй агаарын хөлөгт нислэг, техникийн хэрэг тохиолдсон нөхцөлд шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах
  • 4. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
  • 5. Агаарын хөлгүүдэд аюулгүй байдлын шалгалт хийх
  • 6. Агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлэх
  • 7. Агаарын хөлгийн нислэгт холбоо навигацийн хангалт үйлчилгээ үзүүлэх
  • 8. Нисэх буудлын газрын тусгай үйлчилгээ үзүүлэх
  • 9. Иргэний нисэхийн салбарт нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ үзүүлэх
  • 10. Өмчийн бүх хэлбэрийн агаарын тээврийн байгууллагын бүтцэд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл бүтцийг өөрчлөх
  • 11. Нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээний үнэлгээг олон улсад дагаж мөрдөж байгаа жишигт нийцүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээний үнэлгээг тогтоох, батлах
  • 12. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах
  • 13. Төрийн захиргааны төв байгууллагаас шилжүүлсэн эрхийг хэрэгжүүлэх
  • 14. Иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох
  • 15. Нисэхийн мэргэжлийн ажилтануудаас шалгалт авах, мэргэжлийн үнэмлэх олгох
  • 16. Агаарын тээврийн байгууллагууд, нисэх буудлууд, нисэхийн аюулгүй байдлыг хангах байгууллага, агаарын навигацид холбогдолтой үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих
  • 17. Иргэний нисэхэд дагаж мөрдөх стандарт, заавар, зөвлөмж, боловсруулах, хэрэгжилтийг хангах зэрэг үндсэн үүргүүдийг хэрэгжүүлдэг.
Төрийн байгууллагуудын мэдээлэл