Чингэлтэй дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээний ажил хийгдлээ

Нэмэгдсэн: 2016-06-28 10:55:18

Чингэлтэй дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээний ажил хийгдлээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр захирамж, “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” ажлын нэгдсэн хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016 оны 6 дугаар сарын 25-ны бямба гаригт нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Тус ажилд дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, гэрэлтүүлэг ашиглагч байгууллагууд, мөн төрийн болон, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өргөнөөр хамрагдсан юм. Мөн энэ ажлын хүрээнд НИТХ-н 61, 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр зохих газраас хяналт тавин ажиллалаа.

DSC_0714


DSC_0720DSC_0730

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл