БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2016-06-17 15:47:42

БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар өмч газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа 2000-2014 оны байнга хадгалах баримт, түр хадгалах баримтын 30 хэргийг дансаар нь хэлэлцэж баталлаа. Өмч газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа байнга хадгалах “Кадастрын зургийн өөрчлөлт хийсэн баримт”-ыг Чингэлтэй дүүргийн архивын газарт татан авахаар хэлэлцээд санал нэгтэй баталж архивын баримтын хадгалалт хамгаалалт, албан хэрэг хөтлөлтөнд анхаарах зүйлс болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.

Захиргаа, хуулийн хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл