“ҮЛГЭРЧ ӨВӨӨ, ЭМЭЭ” УРАЛДААНЫ ДЭД БАЙРЫН ШАГНАЛТАН ҮЛГЭР ЯРЬЖ ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2016-06-17 15:47:00

“ҮЛГЭРЧ ӨВӨӨ, ЭМЭЭ” УРАЛДААНЫ ДЭД БАЙРЫН ШАГНАЛТАН ҮЛГЭР ЯРЬЖ ЭХЭЛЛЭЭ

 

Хүүхдийн номын өргөөний уламжлалт нэгэн арга хэмжээ болох “Үлгэрийн цаг”-аа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр хүүхдүүдэд хүргэлээ. Номын өргөөндөө урилга зарлал байршуулан, үйлчлүүлж буй бага ангийн сурагчдад мэдээллэсний үр дүнд 30 орчим хүүхэд “Үлгэрийн цаг”-т оролцсон юм. Бид өнөөдрөөс эхлэн “Үлгэрч өвөө, эмээ” уралдааны дэд байрын шагналт Энхболд гуайг урьж , багачууд дүү нараа үлгэрийн ертөнцөөр аялуулж байхаар боллоо.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл