‘’Бид нэг агаартай’’ үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Нэмэгдсэн: 2018-12-07 01:52:04

‘’Бид нэг агаартай’’ үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаар,  орчны  бохирдлыг  бууруулахад  иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  байгальорчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг  танилцуулах үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.  
“БИД НЭГ АГААРТАЙ” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий 11 аж ахуй нэгж, байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Үзэсгэлэн худалдаа 2018 оны 11  дүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд 2019 оны 01 дугаар сарын 23–ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 2 дугаар хорооны нутаг  дэвсгэрт  байрлах  “Шинэ  айл”  худалдааны  төвийн  1  давхарт зохион байгуулагдах юм.
Тус  үзэсгэлэн  худалдаанд  байшингийн  дулаалгын  материал,  эрчим  хүчнийхэмнэлттэй  төрөл  бүрийн  цахилгаан  болон  дизель  халаагуур,  шөнө  дулаанхуримтлуулагч, агаар шүүгч, зурган халаагуур зэрэг дэвшилтэт технологийн төхөөрөмж худалдаалдаг аж
ахуйн нэгж, байгууллагууд оролцож байгаа тул та бүхэн очиж сонирхоно уу!

Төрийн байгууллагуудын мэдээлэл