11,3 тонн давс, 3,4 тонн бодис цацав

Нэмэгдсэн: 2018-10-25 09:09:55

11,3 тонн давс, 3,4 тонн бодис цацав

Нийслэлийн хэмжээнд цас ихээр орж, халтираа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн ЗДТГ-аас иргэдийн эрүүл аюулгүй орчиндамьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ цэвэрлэгээг тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 11,3 тонн давс, 3,4 тонн бодис цацаж ажиллалаа. 
Иймд дүүргийн харьяа хэлтэс албад, хороод, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг идэвх санаачлагатай оролцож ойр орчмын 50 метр талбайн цасаа цэвэрлэж, иргэдийг халтираа гулгаанаас болгоомжлохыг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл