Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр

Нэмэгдсэн: 2018-10-12 03:44:15

Маргааш Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр

Гамшиг эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр болгон гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн дунд зохион байгуулдаг уламжлалтай.

МаргаашБаянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран дүүргийн 4 дүгээр хороо  Жуковын талбайд ‘’Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь’’ сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгөөр өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг иргэдэд таниулж, гамшгаас ослоос урьдчилан сэргийлэх тараах материалыг тараах юм. Түүнчлэн Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгуулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг хийнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл