‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны ажлын хэсэг хуралдлаа

Нэмэгдсэн: 2018-08-07 09:08:06

‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны ажлын хэсэг хуралдлаа

Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд  ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа.

Тэгвэл өнөөдөр тус аяны Баянзүрх дүүрэг дэх ажлын хэсэг 3 дахь удаагаа хуралдлаа. Хуралдаанаар ажлын хэсгийн дарга дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт аяны хүрээнд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн ажлыг танилцуулж, аяны явцын талаарх нэгдсэн мэдээллийг өгсөн юм.

Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл