93 өргөдөл, хүсэлт ирсэн байна

Нэмэгдсэн: 2018-04-16 00:37:23

93 өргөдөл, хүсэлт ирсэн байна

Дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Засаг даргын Тамгын газарт  2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ирсэн нийт 93 өргөдөл, хүсэлтийг  холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Уг өргөдөл гомдлууд www.smartcity.mn цахим хаягаар, 1800-1200 тусгай дугаарын утсаар,www.ub1200.mnсайтаар, Засгийн газрын 11-11 төвөөр болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирж байгаа юм.  

Тэгвэл энэ 7 хоногт иргэдээс ирсэн эдгээр 93 өргөдөл, хүсэлтийн 21 буюу 22,58 хувийг шийдвэрлэсэн байна.  Харин шийдвэрлэх шатандаа иргэдийн 72 өргөдөл бүртгэгдсэн  байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл