Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийв

Нэмэгдсэн: 2018-02-22 04:05:12

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийв

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар ‘’Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудад хяналт шалгалт явуулах тухай’’ удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан байна. Тухайлбал дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монгол бөхийн өргөө, Монгол цэргийн музей, Жанжин соёлын ордон, Жуковын музей, Офицерүүдийн ордон зэрэг соёлын байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийж заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл