Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Нэмэгдсэн: 2018-02-15 05:21:25

Нийслэлийн Онцгой комиссын дарга, дүүргийн Онцгой комиссын даргын тушаалаар баярын өдрүүдэд буюу 2018 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн 09.00 цагаас 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо.

Баярын өдрүүдэд дүүргийн гамшгаас хамгаалах, хэв журам сахиулах, авто замын хөдөлгөөн зохицуулах, мэргэжлийн хяналт, зам, тээвэр, эрүүл мэнд, дулаан,эрчим хүч, орон сууц, мал эмнэлэг, дүүргийн хариуцлагатай жижүүрийн томилгоот бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Дашрамд мэдээлэхэд, баяр, амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг 97050163, 80105063 дугаарын хариуцлагатай жижүүрийн утсаар авна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл