Сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ болов

Нэмэгдсэн: 2017-12-15 06:03:39

Сургалт, танин мэдэхүйн арга хэмжээ болов

    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Архивчдын өдрийг тохиолдуулан ‘’Архивчдын өдөр’’ сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

  Нийслэлийн Архивын газрын Архивын нөхөн бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтэн Л.Өнөртуяа арга зүйн зөвлөгөө өгч Баянзүрх дүүргийн боловсролын байгуулагуудын архив, бичиг хэргийн нийт 76 ажилтан, албан хаагч хамрагдсан юм. Түүнчлэн сургалтад хамрагдаж буй ажилтнуудын дунд ‘’АХА’’ тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

Мөн энэ үеэр архивын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хамт олноо манлайлсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Архивын тасгийн эрхлэгч Д.Ганхуягийг Архивын Ерөнхий газрын ‘’Тэргүүний архивч цол’’ тэмдэгээр, Баянзүрх цогцолборын бичиг хэргийн ажилтан А.Цэцэгнямыг Нийслэлийн архивын газрын ‘’Өргөмжлөл’’-өөр шагнасан бол Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны архив, бичиг хэргийн ажилтан Р.Саранцэцэг, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхтуяа, 52 дугаар цэцэрлэгийн эмч, бичиг хэргийн ажилтан Л.Туул, 111 дүгээр сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан Д.Уранцацрал, 40 дүгээр сувиллын сувилагч, бичиг хэрэг хариуцсан ажилтан Т.Хандмаа нарыг Баянзүрх дүүргийн Засаг даргын ‘’Өргөмжлөл’’-өөр тус тус шагнажээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл