‘’Гэр цэцэрлэг’’-ийн тоо нэгээр нэмэгдэнэ

Нэмэгдсэн: 2017-09-19 14:19:13

 ‘’Гэр цэцэрлэг’’-ийн тоо нэгээр нэмэгдэнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ариг” банк болон Нидерланд улсын ING банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран дүүргийн 13 дугаар хороонд гэр цэцэрлэг байгуулах тухай санамж бичгийг өнөөдөр  үзэглэлээ. Дээрх газрууд байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийг эрүүл орчинд сургах зорилтын дагуу Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн дэргэд гэр бүлэг байгуулахаар болсон юм.

2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд дэргэдээ гэр бүлэгтэй болсноор 25 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, гэр цэцэрлэг ирэх сарын нэгэн гэхэд хүүхэд, багачуудаа хүлээн авахад бэлэн болох аж.

Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд  дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс  25 нь гэр бүлэг нээн ажиллуулдаг хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл