50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийв

Нэмэгдсэн: 2017-09-08 16:25:00

50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийв

Америкийн Нэгдсэн Улсын ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 251 дүгээр цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Уг цэцэрлэгийн нээлтэд БСШУЯ-ны сайд Г.Чулуунбаатар, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Г.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй нийт 25 хороо байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо байсан юм. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга 251 дүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг түргэн шуурхай шийдэн ажилласаны үр дүнд ийнхүү 50 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл