14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцав

Нэмэгдсэн: 2017-08-22 10:45:09

14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцав
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах нар албаны хүмүүсийн хамт 14 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцлаа. Тус сургуулийн барилгын ажил 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд ирэх сарын 10-ны дотор барилгыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92 дугаар сургуульд, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байр ашиглалтад орсноор “Шавь” цогцолбор сургууль 3 ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
Төрийн байгууллагуудын мэдээлэл