Дайчиддаа хүндэтгэл үзүүллээ

Нэмэгдсэн: 2017-03-09 16:11:50

Дайчиддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас дүүргийнхээ чөлөөнд гарсан генералууд, хурандаа болон офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүллээ. Уламжлал болгон зохион байгуулдаг “Андуудаа одонгоо зүүцгээе” хүндэтгэлийн цэнгүүнд нийслэл, дүүргийн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн дайчидад МУАЖ Б.Баярмагнай “Дайчин нөхрийн дуу”, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид “Андууд минь одонгоо зүүцгээе”, МУГЖ Н.Чулуунхүү “ Миний залуу нас цэрэг явлаа”, МУГЖ Ж.Одмаа “Эх үрсийн элбэрэл”, МУСТАД.Төрмандах “Аархал”, “Гангараа” дуугаараа мэндчилсэн юм. Мөн “Андуудаа одонгоо зүүцгээе” цэнгүүнд ЗХЖШ, ЦДБЭЧ, дүүргийн Соёлын ордны бүжигчид, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хөгжимчид мэндчилгээ дэвшүүллээ. 

Дашрамд дурдахад, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн цэнгүүний үеэр хороо бүрийн төлөөлөл болсон 28 эмэгтэй бэлтгэл офицер, ахлагч нарт дүүргийн Засаг даргын өргөмжлөлийг гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл