Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Нэмэгдсэн: 2017-02-24 12:07:18

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ
“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос ахмад буурлуудаа хүлээн авч  хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч Т.Баясах, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн ахмадууддаа Монгол Улсын гавьяат жүжүигчин Э.Бүрнээбаяр, Н.Амгалан, С.Бархас болон дүүргийн Соёлын ордны залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудыг Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.

 

Төрийн байгууллагуудын мэдээлэл