Ахмадууд чийрэгжүүлэлтийн дасгал тогтмол хийх боломжтой боллоо

Нэмэгдсэн: 2013-05-30 20:39:09

Ахмадууд чийрэгжүүлэлтийн дасгал тогтмол хийх боломжтой боллоо

Булган сумын ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэхийн зэрэгцээ чийрэгжүүлэлтийн дасгал сургуулилт хийж байх бүрэн хэмжээний тоног төхөөрөмжтэй боллоо. Тус чийрэгжүүлэлтийн кабинетын нээлтэнд аймгийн удирдлагуууд очиж ахмадуудтай уулзалт хийлээ. Одоогоор Булган сумын ЗДТГазарт байрлаж байгаа тус кабинетын өрөөг аймгийн удирдлагууд жижиг давчуу байгааг хэлээд цаашид энэ тал дээр анхаарч уужим саруул том өрөөтэй болгож өгөхийг сумын удирдлагад үүрэг болголоо. Аймгийн ИТХ-ын дарга хэлсэн үгэндээ бидний баримталж байгаа хоёр том зорилтот бүлгийн нэг нь ахмад үеийнхэн байгаа. Тиймээс бид ахмадуудад чиглэсэн олон ажлуудыг хийж бүтээнэ. Цаг ямагт та бүхэнтэй хамтарч ажиллаж, та нарынхаа үнэтэй санал санаачлагыг дэмжиж ажил хэрэг болгон ажиллана гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Ийнхүү алжаалаа тайлах, биеэ чийрэгжүүлэх сайхан тоног төхөөрөмж, өрөө тасалгаатай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл