“Ажилтай орлоготой Булганчууд” хөдөлмөрийн бага чуулган болж байна

Нэмэгдсэн: 2013-05-30 20:19:59

“Ажилтай орлоготой Булганчууд” хөдөлмөрийн бага чуулган болж байна

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Ажилтай орлоготой Булганчууд” хөдөлмөрийн бага чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганд сумдын Засаг дарга, Хөдөлмөр хэвлэл мэдээллийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөгчид зэрэг 100 орчим хүн хамрагдаж байна.

Ажилтай орлоготой Булганчууд хөдөлмөрийн бага чуулганаар “Ажилтай орлоготой Булганчууд” аймгийн хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг, ажлын байр бий болгох хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургалтыг хийхээр тус тус төлөвлөжээ.

Чуулганы үеэр булган аймагт үйл ажиллагаагаа явуулж буй МСҮТөвүүдийн сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэн мөн Булган Уран хоршооны бүтээлийн үзэсгэлэн гарч чуулганы төлөөлөгчид үзэж сонирхлоо.


Төрийн байгууллагуудын мэдээлэл