“Ажилтай орлоготой Булганчууд” зорилтыг  хэрэгжүүлж:

Нийгмийн салбарын чиглэлэээр

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 283 өрхөд  хүнсий эрхийн бичиг олгох ажлыг эхлүүлж,  эдгээр өрхийн гишүүдэд  үйлчлэх дэлгүүр аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, харилцагч банк болон дэлгүүрийн эзэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.

Ахмадын өвлийн амралт-сувилалын барилгыг шинээр барихаар шийдвэрлэж, зураг төсөл хийх, судалгааны ажлыг эхлүүллээ.

Ахмадын амралтын үйлчилгээг өргөтгөн  12,6 сая төгрөгний төсөвт өртөгтэй  Хаш чулуун эмчилгээний аппаратыг иж бүрнээр нь худалдан авч суурилуулан  амарч буй ахмадуудад  үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Сар шинийн баярыг тохиолдуулан 90 ба түүнээс дээш настай 67,  Булган сумын  99 ,  нийт  166 ахмадад  3,7 сая төгрөгний  хүндэтгэл үзүүллээ.

Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн хэлтсийг ажиллах боломж, нөхцлөөр ханган  сумын хөдөлмөрийн мэргэжилтнийг томилон ажиллуулж,  мэргэшүүлэх 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг цэгийн үйлчилгээ,  электрон биржийг  ажиллуулан аймгийнхаа ажил олгогчийн  мэдээллийг байршуулан, ажил хайж байгаа иргэдэд  мэдээллийг цахимаар  шуурхай хүргэн ажиллуулж байна.

Эхний 3 сарын байдлаар 1651 иргэн ажилгүйчүүдийн бүртгэлд, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албанд 114 ажил олгогч  байгууллага шинээр  бүртгүүлээд байна.

Шинэ ажлын байрны захиалгыг  бүртгэн  23 иргэн  ажлын байранд зуучлагдан ejob.mn  сайтад бүртгүүлээд байна.

“Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар суралцах “Үндэсний мэргэжилтэй ажилтан” бэлтгэх 1 дэх  шатны элсэлтийг авч,  ажил олгогчдын захиалгаар  2-р сарын  4 нээс эхлэн сургалтыг зохион байгуулснаар  Булган-МСҮТ-д 107, ХАА-н МСҮТ-д 48нийт 155  мэргэжилтэй ажилтан барилгын засал чимэглэл, өрлөгчин, сантехник, ойжуулагч, тракторын жолооч-ашиглалт засварчин, жимс жимсгэний аж ахуй гэсэн мэргэжлүүдээр бэлтгэгдэж байна.

2 дахь шатны элсэлтийн бэлтгэлийг хангаж,  нийт 233 иргэн бүртгүүлснээс 43 ажил олгогч байгууллага 18 мэргэжлээр175 иргэнтэй  гэрээ хийж,  4 дүгээр сарын 01-нээс сургалтыг эхлүүлэхээр  бэлтгэл  хангаж байна.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжиж  “Гэр бүлийн үнэ цэнэ-Эр хүний эрдэм ухаан” нэгдсэн арга хэмжээ”  уран бүтээлийн тоглолт зохион байгуулагдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хорооны бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн, Хөдөлмөр  нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээр /2013-2016 он/-ийг байгуулан  хэрэгжүүлж эхлээд байна.

Нийгмийн даатгалын салбарт 2013 оныг “Үйлчилгээний маркетингийг хөгжүүлэх жил” болгон зарлалаа. 1995-2000 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, НДШ нь төлөгдөөгүй иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг зохион байгуулж хамрагдвал зохих иргэдийн 21,0 хувийг  хамруулаад байна.

Хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр

Зудын нөхцөл үүсэж  хүндэрсэн 8  сумын МАА-н өвөлжилтийн байдалтай танилцаж, улсын нөөцөөс 128 тн, аймгийн нөөцөөс 105 тн өвс, 84 тн тэжээл хуваарилан малчдад хүргэж ,малчиддаа туслах аяныг шуурхай  зохион байгуулсны дүнд малын зүй бус хорогдол 2009-2010 оны зудын мөн үетэй харьцуулахад 9,2 мянган толгой буюу 20 хувиар . бага байна.

“Ýð÷èìæñýí ìàë àæ àõóéí õºãæëèéã äýìæèõ” õºòºëáºðийн хүрээнд  “Эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх” тухай çàõèðàìæ гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн МАА-н мэргэжилтний зөвлөгөөн, сургалт семинарыг  зохион байгуулж, МАА-н салбарт 2013 онд хийгдэх ажил цаашид авах арга хэмжээг тодорхойллоо. 

ХАА-н нэвтрүүлэх Төвд хэрэгжиж байгаа Япон улсын Жайка байгууллагын “Мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйн экстейншний чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд зайны сургалтын төхөөрөмжтэй болж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудтай шууд харилцах бүрэн боломжтой боллоо.

Тухайлбал:  “Хүлэмжинд гүзээлзгэнэ, шийгуа зэрэг жимс, хүнсний ногоо тариалах агротехнологи” сэдвээр  Төв аймгийн өрхийн аж ахуй эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй шууд харилцахаар төлөвлөж байна.

 “ХАА-н бараа түүхий эдийн биржийн тухай, биржээр арилжаалагдах түүхий эдийн стандартуудын тухай” сэдэвт  сургалтыг сум бүрээс 3 хоршоодын төлөөлөл, ХАА-н түүхий эд авдаг иргэд,  МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийг  оролцуулж зохион байгууллаа.

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр

  Õ¿í àìûí õ¿íñíèé õýðýãöýýíä õÿìä ¿íýòýé íººöèéí ìàõ íèéë¿¿ëýõ òåíäåðèéí áàðèìò áè÷ãèéí äàãóó ñîíãîí øàëãàðóóëàëò õèéæ Òýøèã ñóìûí “Õ¿÷èò æèã¿¿ð” ÕÕÊ, Áóëãàí ñóìûí “Áàÿí öºíãºðºã” õîðøîîíä ýðõèéã íü îëãîæ, ¿õýð, õîíü, ÿìààíû ìàõ áýëòãýí íèéë¿¿ëæ худалдаалах, àæëûã çîõèîí áàéãóóëж áàéíà.

 2013 îíû ýõíèé óëèðëûí áàéäëààð 1.2 òí ¿õðèéí ìàõûã 5500 òºãðºãººð, 3.8 òí õîíèíû ìàõûã 5000 òºãðºãººð, 0.7 òí ÿìààíû ìàõûã 4100 òºãðºãººð Áóëãàí ñóìûí 6 äýëã¿¿ðýýð õóäàëäàí áîðëóóëлаа.. Ýíý íü зах зээлд зарагдаж байгаа ìàõíààñ 900-2000 òºãðºãèéí хямд áàéíà.

  Гóðèëûí ¿íèéã òîãòâîðæóóëàõ õºòºëáºðèéí õ¿ðýýíä Äàøèí÷èëýí, Áóëãàí, Îðõîí, Õóòàã-ªíäºð ñóìäûí 5 ãóðèëûí ¿éëäâýðийг çýýëýíä õàìðуулахаар ñàíàëàà ºãч Äàøèí÷èëýí ñóìûí "Ìóêó" ÕÕÊ- 62.0 ñàÿ òºãðºã, "ªðõòèé òðåéä" ÕÕÊ- 200.0 ñàÿ òºãðөгèéí çýýë àваад байна.

Аялал жуулчлалын чиглэлээр

Аялал жуулчлалыг манай аймаг  эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож үндсэн 3 чиглэлийн маршрут гаргахаар төлөвлөөд байна.

Нэгдүгээрт: Байгалийн болон түүх соёлын дурсгалт газраар аялах бүс  Энэ бүс нутагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, эртний хотын туурь, түрэг уйгарын ховор олдворууд зэрэг түүх соёлын дурсгалт газраар аялах.

Хоёрдугаарт: Рашаан сувилалын бүс нутаг. Энэ бус нутагт Хануй, Хулж, Хунт, Их булаг, Шувуун үүрт зэрэг халуун хүйтэн рашаануудыг түшиглэсэн аялалын бүс нутагаар аялах

Гуравдугаарт: Усан болон спорт, ан агнуурын аялалын бүс нутаг. Энэ бүс нутагт Эг, Сэлэнгэ, Эрэн зэрэг томоохон гол, мөрөн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялалын  маршрутаар гадаадын болон дотоодын аялагчид аялана. 

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн дагуу Улаанбаатар-Баяннуурын чиглэлд  сумын Шороон бумбагар  Дашинчилэн сумын Цогтын цагаан, хар балгас, Гурванбулаг сумын Авзага хайрхан Рашаант сумын Хөгнө хаан уул, хойд чиглэл буюу Улаанбаатар-Орхон-Булган-Хөвсгөл чиглэлээр 

Японы ЖАЙКА-н төслийн хүрээнд хийгдэж буй Экотуризмыг хөгжүүлэх чиглэлээр  Уул Алтаат, Хужирын гол, Сэлэнгэ мөрөнд эко аялал төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

 Дэд бүтцийн чиглэлээр :

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 11247 иргэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ авсанаас хот хоорондод 3988, орон нутагт 7259 иргэн зорчсон байна.

Булган-Эрдэнэт чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаанд “Булганжолоо” ХХК, “Товчлоххурд” ХХК-ний тэгш оролцоог хангаж ажиллаа.

Шинэ хороо - Хийд чиглэлийн 1,2 км авто замын барилга угсралтын ажлыг “Булган АЗЗА” ТӨХК гүйцэтгэхдээ технологи зөрчиж хийсэн тул гэрээг үндэслэн өөрийн зардлаар давхар хучилт хийлгэх санал хүргүүллээ.

Булган сумын 5-р багийн “а” хэсгийн төгсгөлөөс 12-р гудамжаар Эрдэнэт - Булган чиглэлийн авто замд холбох 1,8 км, Булган сумын 5-р багийн “а-б” хэсгийн хоорондох 0,7 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж холбогдох арга хэмжээг авч байна.

  Булган сумын Зүүнтүрүүний голын модон гүүрийг төмөрбетон болгон шинэчлэх ажлын зөвлөх үйлчилгээний үнэлгээний хороог байгуулж, тендерийн урилгыг “Өдрийн шуудан” сонин, аймгийн вэб сайтад байршуулан олон нийтэд нээлттэй зарлаад байна.

 Барилга хот байгуулалтын чиглэлээр

 “ Шинэ Булган мºðийн хºтºлбºрт Дулааны станцыг үргэлжлүүлэн барьж, дуусгахаар  тусгагдсан., Монгол улсын  “Концессын тухай” хуулийн äàãóó гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Дулааны станцын  угсралтын ажил 70 орчим хувьтай байна.

Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар Бүрэгхангай суманд  шилэн кабелийн сүлжээ байгуулж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл  ажил хийгдэж байна.  Үүний үр дүнд аймгийн бүх сум шилэн кабелийн сүлжээнд хамрагдаж, иргэд интернетийн үйлчилгээ хүртэх боломжтой болж, гар утасны ярианы сувгийн багтаамж нэмэгдэнэ.

Хөдөө орон нутгийн ард иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны цогц үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор “Орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг улсын хэмжээнд 10 суманд  хэрэгжүүлэхээс манай аймгийн Хишиг-Өндөр сум хамрагдаж, төслийн ажил хийгдэж байна. 2013 онд шинээр 3 сумыг сонгон нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах ажлыг холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүллээ

  Засгийн газрын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, аймаг бүрт “1000”айлын орон сууц дэд хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулаад байна. Үүнд: Булган сумын 6-р багт 320 айлын орон сууцны хороолол барих ажлын эхний шатны  ажил болох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын “Нарт дизайн” ХХКомпани 56.9 сая төгрөгөөр, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг Улаанбаатар хотын “ZAD”ХХКомпани 145.0 сая төгрөгөөр  Барилга хот байгуулалтын яамны шууд хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна. 

 Мөн Булган хотын хэмжээнд 2013 оны 4 дүгээр сараас эхлэн МСҮТөвийн зүүн талд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 60 айлын орон сууц, 36 айлын зүүн талд 24 айлын орон сууц, 7 дугаар цэцэрлэгийн зүүн урд талдХүн амын хөгжил нийгэм хамгаалалын яамны шууд хөрөнгө оруулалтаар 40 айлын орон сууцСпорт дунд сургуулийн зүүн хойд талд цагдаагийн хэлтсийн ажилчдын 25 айлын орон сууц, онцгой байдлын газрын ажилчдын 20 айлын орон сууцнууд тус тус баригдахаар төлөвлөгдөж байна.

 Булган хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, өргөтгөлийн зураг төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгох зөвлөх үйлчилгээний тендер зарлагдаад байна. Уг ажлын хүрээнд Булган сумын 6 дугаар багийн “Д” хэсэг буюу залуус хотхоны амины орон сууцны хороололыг инженерийн шугам сүлжээнд холбож /дулаан, цэвэр, бохир, хэрэглээний халуун усаар/ хангах ажилд 2.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна дээрх ажлын зураг төслийг Улаанбаатар хотын “ZAD” ХХКомпаниар 56,7 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах шатандаа явж байна.Булган хаусын урд талаас залуус хороололын дундуур 560 м урт үерийн далангийн сувгийн ажил хийлгэхээр 828.3 сая төгрөгийг, хотын инженерийн шугам сүлжээний шинэчилэлт өөрчлөлтийн ажлын хүрээнд 2 дугаар цэцэрлэгээс 4 дүгээр цэцэрлэг хүртэл 910 м газарт бохир усны шугам, Хас банкны хойд талаас НИК ШТСтанц хүртэл 680м бохир усны шугам, Монголын Шуудан Холбооны хойд талаас 3 дугаар багийн б, в хэсэг хүртэл 680 м бохир усны  шугамыг шинээр тавих, Шүүхийн халаалтын уурын зуухнаас Булган буудал хүртэл 540 м газарт дулаан, цэвэр усны шугамыг өргөтгөж, хэрэглээний халуун усыг шинээр тавих гэх зэргээр нийтдээ 1.4 км шугам сүлжээг шинэчлэх3.1 км шугамыг өргөтгөхөөр зураг төслийн даалгавар боловсруулан ажиллаад байна.  

  Булган хотын бохир усны нассосны станцаас лагийн талбайн хүртэл  4.5 км бохир усны даралтад шугамын ажлыг шинээр хийхээр 1.3 тэрбум төгрөггий асуудал  шийдвэрлэндсэн. Нийт дүнгээрээ аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний өргөтөл шинэчлэлтийн ажилд зориулан 7.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлээд байна

 Нийгмийн салбарын барилга байгууламжийн ажлын хүрээнд зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг 3 багц болгонтендер зарлаж 1-р багцын ажилд Улаанбаатар хотын “Өрх” ХХКомпани 30.5 сая төгрөгөөр, 2 дугаар багцын ажилд Улаанбаатар хотын “Аслаан” ХХКомпани 15.3 сая төгрөгөөр, 2 дугаар багцын ажилд Булган аймгийн “Мөнгөн харандаа”ХХКомпани 20.0 сая төгрөгөөр тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зураг төслийн ажил 30-95 хувийн гүйцэтгэлтэй, 4 дүгээр сарын 2 дахь долоо хоногоос эхлэн барилга байгууламжийн ажлын тендер зарлагдахаар төлөвлөгөөд байна.

  Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт Усан бассейн, кино театр, худалдааны битүү зах барихаар тусгагдсаны дагуу Булган хотын төв 5 дугаар баг Аваргуудын хөшөөны зүүн талд Усан бассейн барихаар,Булган сумын ЗДТГазрын барилгын оронд Кино театр барилга барихаар, “Булган Мээж” ХХКомпани, жаргалант супер маркет хоёрын дунд Худалдаа үйлчилгээний битүү зах барихаар тус тус төлөвлөөд байна. 2013-2014 онд шинээр барихаар төлөвлөгдсөн 18 барилга байгууламжийн инженер геологи, геодезийн зураглалыг Улаанбаатар хотын “Барнаб” ХХКомпаниар 29.0 сая төгрөгийн гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлээд байна

   “Эрүүл чийрэг Булганчууд”  зорилтыг  хэрэгжүүлж :

“Цахим эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг  боловсруулж,  Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдаж 3 жилд нэг ч удаа эмнэлгийн тусламж аваагүй иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн оношлогоонд хамруулах судалгааг гаргуулаадбайна.

Гурванбулаг, Сэлэнгэ, Хангал сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар , Цоожид өрхий эмнэлгийн өргөтгөл ,  Нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тоног төхөөрөмж,  их засвар зэрэгт нийт 632,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэлээ.

Нэгдсэн эмнэлгийн  шүдний кабинетыг  9,0 сая төгрөгний  тоног төхөөрөмжөөр, 16 сумын Эрүүл мэндийн төвийг 1,1 сая төгрөгний  лабораторийн тоног төхөөрөмжөөр, нийт 26,6 саятөгрөгний хөрөнгө оруулалтыг  эхний улиралд хийснээр  иргэдэд үзүүлэх эмнэлгийн  тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарах боломж бүрдлээ.

Хүн амыг чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах, иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхэд анхаарч  ЭМД-ын сангийн хөнгөлөлттэй эмийн зардлыг 2012 оныхоос 60,0  хувиар буюу 57 ,0  сая төгрөгөөр нэмэгдүүлж, 2013 онд аймгийн хэмжээнд нийт 161,6  сая төгрөгийг эмийн хөнгөлтөнд зарцуулахаар  батлууллаа.

Нэн ядуу 261 өрхийн гишүүдэд нийт 3,3 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмээр үйлчилсэн дүн мэдээ гараад байна.

Донорын хөдөлгөөн өрнүүлж, цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээг бий болгох зорилгоор  “Амьдрал бэлэглэе”  аянд Булган сумын  төрийн ,  төрийн бус 18 байгууллагын 120 ажилтан албан хаагчдаас  хамруулж  15 хүн донор боллоо.

“Эрдэм боловсролтой Булганчууд”  зорилтыг  хэрэгжүүлж :

“Аймгийн бага ангийн багш нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг  зохион байгуулж, “Бага боловсролы хөгжүүлэх  аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө”-г хэлэлцүүлэн  өнөөгийн байдал, цаашдын зорилтыг тодорхойллоо.

“Боловсролын чанарын шинэчлэл” үндэсний хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж, Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, зорилтыг  сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багш, сурган хүмүүжүүлэгчдэд сурталчлан,  аймаг, сумын сургагч багш нарыг бэлтгэлээ.

Залуу багш нарын заах арга, ур чадварыг сайжруулах зорилгоор “Идэвхтэй сургалтын арга зүйгээр сурагчдыг хөгжүүлэх нь” сэдэвт  сургалтыг зохион байгууллаа.

  “”Аюулгүй орчинтой Булганчууд “ зорилтыг хэрэгжүүлж 

   Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шуурхай удирдлага зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр  олон үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна.

  Булган хотыг бүрэн камерын хяналтад авч, томоохон голуудын гүүр, улсын чанартай авто замуудад хяналтын камер байрлуулж, байнгын хяналттай болгох ажлын зураг төсөв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, 639,0 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн төсвөөс, 279,0 сая төгрөгийг байгаль хамгаалах сангаас шийдвэрлэлээ.

  Аймгийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах зөвлөл”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж.,зөвлөлийн ажиллах дүрэм, 2013-2016 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлууллаа.

Мөн 2013 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулж ойгоос олгох модны дээд хязгаарт багтаан ойн менежментийн төлөвлөгөө батлуулсан нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага бүрээр бэлтгэх модны хуваарийг гаргалаа.

2013 онд Булган суманд агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах,  аймгийн нэгдсэн  эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах цэг байгуулах зургийн даалгаврыг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

Энэ онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орчны доройтлыг багасгах, хог хаягдлын менежменийг сайжруулах, бусад тулгамдаж буй арга хэмжээнд 9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж 5.5 тэрбум төгрөгний төсвийг батлууллаа.

Үлдсэн 3.5 тэрбум төгрөгийг төсөл сонгон шалгаруулалтаар зарцуулахаар шийдвэрлүүлж, сумдаас хийгдэх ажлуудын төсөл, саналыг авч байна

Булган аймаг Ногоон хөгжлийн жишиг аймаг болох 2 аймгийн нэгээр сонгогдсон. Иймд “Ногоон хөгжил” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж төслийг боловсруулах ажил хийгдгэж байна.

 “Эрдэнэт үйлдвэр ХХК- тай 2013 оны ус ашиглах тухай гэрээ байгуулж, 14113306 м3 ус ашиглуулан 13,5 тэрбум төгрөг аймгийн төсөвт оруулахаар боллоо.

Газрын харилцааны чиглэлээр

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаанаар 2013 онд аймгийн хэмжээнд газрын харилцааны чиглэлээр баримтлаж ажиллах аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулж  эхний улиралд аймгийн хэмжээнд нийтдээ 44 иргэнд4.5 га газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулаад байна..

Сумдын газрын даамлын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлэх  зорилгоор  бүх сумдын газрын даамлын ажилд хяналт шинжилгээ үнэлгээг хийж байна.

Газрын төлбөрөөс 2013 îíû 02-ð ñàðûí 28-íû áàéäëààð 3100.0 ìÿíãàí òºãðºгийг àéìãèéí òºðèéí ñàíä  òºâëºрүүллээ.

Ãàçðûí êàäàñòðûí õýìæèëò çóðàãëàëûã 2-ð ñàðûí 15-íààñ ýõëýí õèéæ, íèéò 38 èðãýí, àæ àõóéí íýãæ áàéãóóëëàãûí ºì÷ëºë, ýçýìøèëä øèíýýð îëãîãäñîí áîëîí ºìíºõ îíä êàäàñòðûí çóðàãëàëä õàìðàãäààã¿é ãàçðûí õýìæèëòèéã õèéæ ã¿éöýòãýлээ.

Батлан хамгаалах бодлого, цэргийн шинэчлэлийн бодлогыг  сурталчилах чиглэлээр:

Батлан хамгаалахын холбогдолтой хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг орон нутагт сурталчилах ажлын хүрээнд  Булган аймгийн залуучуудын дунд Зэвсэгт хүчний 92 жилийн ойн нэрэмжит  аварга шалгаруулах "Хүчний-3 төрөлт"-ийн тэмцээн.. эх орны сэдэвт болон эх орончдын гавьяат үйлсийн тухай уулзалт ярилцлага, Үндэсний Аюулгүй Байдлыг Хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Марш тактик-тусгай бэлтгэл"-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг Тэшиг суманд байрлах БНМАУ-ын баатар С.Лхагвадоржийн  нэрэмжит Хилийн цэргийн 0286-р анги дээр  амжилттай зохион байгуулlлаа.

Билгийн улирлын хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан Булган аймгаас 2012 оны 1,2-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги байгууллагуудад цэргийн албаа нэр төртэй, үлгэр жишээ хааж байгаа нэр бүхий 10 цэргийн албан хаагчийн ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ.

2011-2012 онуудад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж хугацаа дууссан иргэдийг цэргийн дүйцүүлэх албанаас халах, 2013-2014 онуудад цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийг дүйцүүлэх албанд сонгон авах ажлыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулсан байна.

“ Эрх чөлөөтэй ,ардчилсан засаглалтай Булган” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд :

Удирдлага  зохион байгуулалтын ажлынхаа арга барилаа  цаг ямагт боловсронгуй болгож,үйл ажиллагаагаа ил тод нээлттэй  болгон иргэдийнхээ идэвхтэй оролцоонд  тулгуурлан  иргэн нэг бүртээ  хүрч  ажиллах  нь бидний эрхэм зорилго юм .Төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлж,иргэдийнхээ  өмнө хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд аймгийн Засаг даргын хувьд  байнга анхаарч ажиллаж байгаа .Төр захиргааны байгууллагуудын үйл ажилл агаагаа  сурталчилж мэдээлдэг ажлыг цахим мэдээллийн хэлбэрт оруулах ажил бүх сум байгууллагын хэмжээнд хийгдэж эхлэж байна. Шууд ардчиллыг бэхжүүлж,иргэддээ  нээлттэй ,иргэдийнхээ оролцоотой  асуудлаа шийддэг байх  зорилгоор аймгийн Засаг даргын  дэргэд  “Иргэд олон нийттэй харилцах алба”-ыг  байгуулахаар шийдвэрлээд байна. Шууд ардчилалын төв дээр  иргэд  өөрсдийн биеэр хүрэлцэн ирж  санал хүсэлтээ  тавихын зэрэгцээгээр 34-34 дугаартай  нээлттэй утсыг тогмол ажиллуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсох, санал хүсэлтийг нь шийдвэрлэх, хүссэн мэдээллээр нь хангах ,эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг олон  ажлуудыг  зохион байгуулна.

Та бүхэндээ  аймгийн  Засаг даргын  “ Шинэ Булган “ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар 100 хоногт  хийсэн  ажлынхаа талаар  танилцууллаа Манай бүх  агентлагууд хийж зохион байгуулсан  ажлаа сурталчилж байгаа  болохоор  илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг авч болно.

Төрийн байгууллагуудын мэдээлэл