Эх үрсийн баяраар автозамын боомтууд амарна

Нэмэгдсэн: 2013-05-30 16:52:21

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн баяр тохиож байна. Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд заасан учраас бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. Тиймээс ч энэ өдөр Монгол-Хятадын автозамын шалган нэвтрүүлэх боомтууд ажиллахгүй. Харин төмөр замын боомтууд тогтсон хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл