ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

      Монгол Улсын Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, Хил хамгаалах албыг бие даасан, мэргэжлийн чиг хандлагатай болгон шинэчлэх зорилгоор “Дархан хил хөтөлбөр”, “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”, “Гэрээт хилчин төсөл” үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

    Хууль зүйн салбарын эрх зүйн нэгдсэн бодлого, Хил хамгаалах байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “ХХЕГ-ын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

     “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” Монгол улсын хууль, “Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангах тухай” Засгийн газрын тогтоол, Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээндхолбогдох журам, зааварыг шинээр боловсруулах буюу нэмэлт өөрчлөлт оруулан мөрдүүлж, дотоод ажил, үйлчилгээг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн.

    Хил хамгаалах байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний 2012 оны хэрэглэгчийн үнэлгээг “Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн”-гээр хийлгэж, гарсан дүгнэлт, зөвлөмжийг үйл ажиллагаандаатусган ажиллаж байна.

     Хилийн шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор зохих техникийн нөхцлийг бүрдүүлсэний үр дүнд 2012 онд Монгол Улсын иргэдийг хилийн "Орох, гарах" хуудас бөглүүлэхгүйгээр хилээр шалган нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 2013 оны 5 дугаар сараас гадаадын иргэдийг хилийн “Гарах” хуудас бөглөхгүйгээр бүртгэл авч, шалган нэвтрүүлдэг болгож, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулсан.

      “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, материал худалдан авах тухай” Монгол Улсын хууль, “Ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хангах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу тендерийн ил тод байдлыг хангаж, үнэлгээний хороонд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан ажиллаж байна.

       Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх, мэргэшүүлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 2012, 2013 онд нийт 3476 албан хаагчийг гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтад хамрууллаа.

    Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд, албан хаагчдад хамаарах мэдээллийг байгууллагын вэб сайтад байршуулж, мэдээ мэдээллийг тухай бүр шинэчилж байна.

     ХХЕГ-т хандаж бисгээр ирүүлсэн болон байгууллагын цахим хуудас, нээлттэй утас, Засгийн газрын “1111” төвөөр дамжуулан ирүүлсэн санал хүмэлт, өргөдөл, гомдол, зөрчлийн талаарх мэдээллийг дагнан хариуцсан мэргэжилтнийг бий болгож, шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлсэн. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл