Товч танилцуулга

Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар нь Засгийн газрын Тохируулагч агентлагын статустайгаар  Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн  чиг үүргээ хэрэгжүүлдэг.

Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг удирдлага болгон 1962 оны Монгол-Хятадын хилийн гэрээ, 2011 оны Монгол-Хятадын хилийн дэглэмийн гэрээ, 1958, 1976 Монгол-Оросын хилийн гэрээ, 2006 оны Монгол-Оросын хилийн дэглэмийн гэрээ, хилийн асуудлаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол Улсын Хил хамгаалалтын дүрэм”, “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг.

    Хил хамгаалах ерөнхий газар нь Монгол улсын хилийн хамгаалалтыг хилийн болон шалган нэвтрүүлэх отряд, түүний харъяа застав, хангалт үйлчилгээний ангиудын хүч хэрэгслээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж, хил орчмын нутаг дэвсгэрт оршин суугаа ард иргэдийн туслалцаанд түшиглэн зохион байгуулдаг.

    Улсын хил хамгаалах байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай штаб, тагнуул, зэвсэглэл, инженер техник, ар тал, хэрэг бүртгэлт, эмнэлэг, хангалт үйлчилгээ, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон шаардлагатай бусад нэгжтэй.

Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэг

    Улсын хил хамгаалах байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

   1. Улсын хил хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, улсын хил хамгаалалтыг зохион байгуулах;

    2. Монгол Улсын олон улсын гэрээнд хилийн асуудлаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх;

   З. Улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршлыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байж, хилийн асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэх;

    4. Улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулж, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;

    5. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу нэвтрүүлэх;


Төрийн байгууллагуудын мэдээлэл