Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс шинэ байртай боллоо

Нэмэгдсэн: 2013-05-16 11:39:26

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс шинэ байртай боллоо

 

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс шинэ байртай боллоо


Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар анги шинэ байраа ашиглалтад оруулж, албан ёсоор хүлээн авлаа. ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Нийслэлийн Онцгой байдлын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, дүүргийн Засаг даргын орлогч дарга П.Цэцэгмаа нар тус шинэ байрны нээлтийн туузыг хайчилж, анхны зочид нь болсон юм. 
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нээлтийн үеэр “Дүүргийн ЗДТГ-ын зүгээс энэхүү байрыг тохижуулахад санаачилга гарган тусалж ажиллана” хэмээгээд дүүргийн хэмжээнд дахин нэг Аврах, гал унтраах анги шинээр барихаар төлөвлөж, эхний ээлжинд газрыг нь шийдэж буйгаа дуулгав. Харин Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдорж үг хэлэхдээ “Аврах, гал унтраах 18 дугаар ангийн шинэ барилгыг улсын төсвийн 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд жилд дунджаар 25-30 хүний амь насыг аварч, мөн жилдээ иргэд, аж ахуй нэгжийн 3-4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалдаг хамт олон” хэмээн үнэлсэн юм.
ОБЕГ-аас энэхүү барилгатай хамт 1-2 өрөөтэй 10 айлын орон сууц ашиглалтад оруулж буйгаас гадна гадаадад мэргэжил дээшлүүлэх албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн зэрэг таатай мэдээллийг дуулгалаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл