Азтай гэр бүл, азтай хүүхдүүд улсдаа бүртгүүллээ

Нэмэгдсэн: 2013-05-16 11:34:10

Азтай гэр бүл, азтай хүүхдүүд улсдаа бүртгүүллээ

 

Өнөөдөр хүний амьдралын хамгийн нандин хэсэг болох Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс энэ өдрийг тохиолдуулаад азтай гэр бүл, азтай хүүхдүүдийг улсын бүртгэлд хүндэтгэлтэйгээр бүртгэн авлаа. Эдгээр шинэхэн гэр бүлүүд болоод хорвоод дөнгөж мэндлээд буй бяцхан үрсэд хүндэтгэл үзүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Энхболд нар хүрэлцэн ирж, гэрлэлтийн батлах, төрсний гэрчилгээг нь гардуулсан юм. 

Баянгол дүүргийн азтай гэр бүлээр Э.Гантулга, Н.Жамъянсүрэн
Ж.Энхмөнх, Б.Уянга
Ж.Мөнхсоёмбо, М.Дунгармаа нар тодорч гэрлэлтийн батлахаа гардан авсан бол азтай хүүхдүүд нь Э.Ананд, Б.Аригун, Б.Мөнхцэнгэл нар байлаа. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо тэдэнд хандан “Та бүхнийг нийгмийнхээ хөгжилд хувь нэмэр оруулдаг, идэвхитэй гэр бүл, агуу лидер иргэд болохыг хүсье” гэсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл