"Их Алтай" олон улсын аялал жуулчлал-спортын анхдугаар наадмын нээлт боллоо

Нэмэгдсэн: 2013-06-10 11:01:42

Их наадмын зорилго: "Алтай-бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэхэд оршино.

Наадамд “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын нийт 500 хүн оролцож байна. Наадмын анхны арга хэмжээ нь Өлгий хотоос гараагаа авч Увс, Ховд аймгийн нутгуудаар дамжих автомото уралдаан байв.

Өнөөдөр Өлгий хотын төв талбайд "Их Алтай" олон улсын аялал жуулчлал-спортын анхдугаар наадмын нээлт боллоо.

Их наадмын хөтөлбөрийн дагуу Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Уулын авиралт, спортын загас агнуур, мото парапланеризм, дельтаплан зэрэг төрлүүдээр тэмцээнүүд зохион байгуулагдах юм. Түүнчлэн Цамбагарав уулын 4200 метрийн оргил руу авирах юм. Үүний дараа сонирхогчдын дунд тэмцээн зохиогдоно. Энэ хөтөлбөрт рафтинг, олс татах, явган болон уулын аялал хосолсон жуучлал, морин спорт болон унадаг дугуйн уралдаан тус тус орж байна. Энэхүү наадмын онцлог нь спортын жуулчлалыг байгаль орчинд хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Наадмын үеэр урлаг спортын олон арга хэмжээнүүд зохиогдох бөгөөд үүнд монгол үндэсний бөхийн барилдаан, сур харваа болон бүргэдтэй ан хийхийг харуулна. Ирсэн зочид нүүдэлчин ард түмний соёл, иргэншил ахуйтай танилцана.

Наадмыг цаашид хоёр жилд нэг удаа явуулж байхаар төлөвлөж байна. 2015 онд “Их Алтай” наадмыг Хятад улс, 2017 онд Казахстан, 2019 онд Орос улсад зохион явуулахаар төлөвлөж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл