“Олимпийн гараа” өндөрлөв

Нэмэгдсэн: 2013-06-10 10:59:22

“Олимпийн гараа” өндөрлөв

МУ-ын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит "Олимпийн гараа" өсвөр үеийн боксын нээлттэй тэмцээн 2013 оны 05-сарын 27-с эхлэн УБ хотын спортын төв ордонд долоо хоног үргэлжилэн явагдаж өнөөдөр дүнгээ гаргалаа.

Тэмцээн охид хөвгүүд 11-12, 13-14, 15-16 гэсэн гурван насны ангилалаар явагдсан ба нийт 420 тамирчин оролцож авхаалж самваа, хурд хүч, оюун ухаанаа сорьсон юм. Энэ тэмцээнд манай аймгаас БТС-ын газрын дасгалжуулагч спортын дэд мастер А.Бейбитээр ахлуулсан хөвгүүд 12, охид 3 жинд хүчээ сорьж Оразбек алтын медаль, Жандос мөнгөн медаль, Хавдулмажид, Жанбота, Бахыт нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл