Нутаг дэвсгэр: 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай

Хүн ам: 2012 оны 11-р сарын байдлаар 102,9 мянга

Тус аймаг  баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгурын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Уулын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Аймгийн газар нутаг нь далайн түвшнээс дээш 1301-4374 м өргөгдсөн бөгөөд бүх нутаг дэвсгэрийн 95,3 хувь нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг ньБаяннуур сумын төв (1301 м) юм.

Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг 

Аймгийн сүлд туг

учир эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хур тундасны жилийн дундаж хэмжээ 102,6 мм байдаг. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна.

Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км үргэлжилдэг. 

 Статистик үзүүлэлтүүд:

  • Тус аймаг нь 102.9 мянган хүн амтай, 20.99 мянган өрхтэй, 1302700 мянган толгой малтай.
  • Ерөнхий боловсролын 42 сургуульд 22601 мянган хүүхэд суралцдаг, 610 ортой 39 эмнэлэгтэй юм.
  • Ядуу өрхийн тоо 2010 онд 38.4 хувь, 2011 онд 31.7 хувь байсан бол 2012 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 28.2 хувь болж буурсан байна.
  • Тус аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, нэг тосгон, 86 багтай юм.
  • Хөдөлмөрийн насны хүн амын 56.4 хувь нь албан ба албан бус хөдөлмөр эрхэлж, 20.8 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй, 2.2 хувь нь бүртгэлтэй ажилгүйчүүд, 12.6 хувь нь суралцагсад, 7.8 хувь нь хөдөлмөрийн чадваргүй хүмүүс байна.
  • Аймгийн нийгэм, эдийн засгийн бүх үзүүлэлтүүд 1.9-59.2 хувиар дээшилсэн. Аж үйлдвэрийн нийтбүтээгдэхүүн үйлдвэрлэлт  өнгөрсөн оны дүнгээс 59.2 хувиар өссөн.
  • Аймгийн хөгжлийн стратеги нь байгаль, нийгэм эдийн засгийн давуу талдаа түшиглэн сул тал, бэрхшээл, хөгжилд үзүүлэх тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүн төвтэй хөгжлийн хандлагыг удирдлага болгож, хүн амын амьдралын хэрэгцээг хангах, оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан, экспортын чиглэл бүхий харьцангуй бие даасан эдийн засагтай, байгаль орчны даацад зохицсон соёл, иргэншлийг хэвшүүлэн хөгжүүлэхэд оршино. Үүнд: Эхний ээлжинд иргэдээ ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох явдал хамгийн гол зорилт байх болно.
Төрийн байгууллагуудын мэдээлэл