БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012 -2016 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Аймгийн ИТХ-ын  ээлжит бус III  хуралдааны

3/2 дугаар тогтоолын хавсралт

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

2012 -2016 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХӨТӨЛБӨР

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр,  аймгийн 15 жилийн хөгжлийн хөтөлбөр, Орон нутгийн сонгуульд Улс төрийн намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үндэслэн 2012-2016 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг боловсруулав.

НЭГ. АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН

Баянхонгорын иргэн бүр хөдөлмөр эрхлэх сонголтоор хангагдаж, өндөр технологид суурилсан хувийн хэвшилд түшиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлсэн, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засагтай жишиг аймаг болно.

1.1.ҮЙЛДВЭРЖҮҮЛЭХ БОДЛОГО

Зорилт 1.Орон нутгийн түүхийн эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын жижиг  дунд  үйлдвэр  байгуулж,  бүтээгдэхүүнийг  зах зээлд нийлүүлнэ.

Зорилт 2. Мал  аж  ахуйн  гаралтай  түүхий  эдэд  боловсруулалт хийж,  мах, ноос,  арьс ширийг үйлдвэрийн  аргаар боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Зорилт 3.Газар тариалангийн болон хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, савлах үйлдвэр байгуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана

Зорилт 4. Аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, гадаад дотоодын зах зээлд нийлүүлнэ

1.2. ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОДЛОГО

Зорилт 1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж,  ашиг шимийг нэмэгдүүлнэ.

Зорилт 2. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний ногооны хадгалалт, хангамжийг сайжруулна.

1.3 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО

1.4.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ

ХАНГАХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг  420 тэр бум төгрөгт, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4,9 сая төгрөгт хүргэж, аймаг орон нутгийн орлогоороозарлагын 80 хувийг  санхүүжүүлнэ.

Зорилт 1. Авто замын нөхцлийг сайжруулна.

Зорилт 2. Баянхонгор хотыг иргэдийн амьдрах ая тухтай нөхцөл бүрдсэн “Шинэ хот” болгон хөгжүүлнэ.

Зорилт 3. Төв суурин газрыг  цахилгааны болон дулааны  найдвартай эх үүсвэртэй болгоно.

1.5.ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ  БОДЛОГО

Зорилт 1. Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хадгалж, зохистой ажлын байрыг бий болгож,  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна.

1.6.ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГО

Зорилт 1. Хүн амын тогтвортой өсөлтийг хангах бодлого баримтлан хүнээ хөгжүүлнэ.

Зорилт 2.Нийгмийн хамгааллын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ.

1.7.НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН БОДЛОГО

Зорилт 1.Төр, Үйлдвэрчний холбоо, ажил олгогч, иргэний нийгмийн байгууллагын  түншлэлийг хөгжүүлнэ.

ХОЁР. ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН

Зорилт 1.Шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан чанартай эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгоно.

ГУРАВ. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН

Үндэсний соёл уламжлалаа өвлөсөн, төрөлх хонгор нутаг, монгол эх орноороо бахархдаг, орчин үеийн даяаршсан нийгэмд зохицон амьдрах чадвартай, идэвхтэй, бүтээлч иргэнийг төлөвшүүлнэ.

Зорилт 1. “Авьяас хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн хүүхэд  бүрийг хөгжүүлнэ.

Зорилт 2. Зөв хандлага төлөвшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Зорилт 3.Иргэний боловсролын чадамжийг нэмэгдүүлнэ.

Зорилт 4. Багшлах боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлнэ.

Зорилт 5.Цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах,  дотуур байрны  хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

Зорилт 6. Аймгийн хэмжээнд зохион байгуулсан олимпиад, соёл урлаг спортын арга хэмжээ бүрт суралцагсдыг хэрхэн оролцуулснаар боловсролын байгууллагын удирдлагуудын ажлыг дүгнэж хариуцлага, урамшуулал тооцдог журам боловсруулж мөрдөнө.

Зорилт 7.Соёл, урлагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, мэргэжилтэй ажилтны хангамжийг нэмэгдүүлэн, иргэд, хүүхэд, залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлнэ.

Зорилт 8.Соёлын үнэ цэнэ, соёл, урлагийн үнэлэмжийг нэмэгдүүлэн соёлын биет болон биет бус өвийг хамгаална.

Зорилт 9.Соёлын салбарын орчин нөхцлийг сайжруулж, үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Зорилт 10. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.

ДӨРӨВ. АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН

4.1.БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Баянхонгорчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, үр өгөөжийг нь зохистой ашиглах, эрүүл, цэвэр, экологийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, аюулгүй амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Зорилт 1.Агаарын бохирдлыг бууруулж, иргэдийг ундны цэвэр усаар ханган, байгаль хамгаалах үүсгэл санаачлагыг дэмжин, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Зорилт 2. Хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Зорилт 3. Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ.

4.2.ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

Зорилт 4.Аймгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг ханган, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан ажиллана.

4.3.БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО

4.4.НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО

Зорилт 5.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

Зорилт 6.Байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэн нийгмийн аюулгүй байдлыг хангана.

ТАВ. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН

Зорилт 1.Төрийн байгууллагын үйл ажиллагааг хүртээмжтэй, нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг сайжруулж, хүнд сурталгүй, авлигаас ангид, хүн бүрийн  эрх тэгш, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

Зорилт 2.Гадаад орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, тэдний дэвшилтэт технологийг нутагшуулж, аймаг, мужтай холбоо тогтоож, гадаад харилцааг эдийн засагжуулна.

БАЯНХОНГОР АЙМАГ  “ЖИШИГ АЙМАГ” БОЛОН ХӨГЖИЖ,  МАНДАН БАДРАГ !

Төрийн байгууллагуудын мэдээлэл