Алслагдсан хорооны багачууд бүгдээрээ бэлэгтэй

Нэмэгдсэн: 2014-06-02 18:28:45

Дүүргийн төвөөс 17 километр алслагдсан хоёрдугаар хорооны хүүхдүүдэд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлэг гардууллаа. 2013 оноос эхлэн дүүргийн Засаг даргын санаачлагаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарласан байгууллагууд энэхүү үйлст нэгддэг. Өнөөдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЗДТГ-ын дарга С.Энхбаатар, Засаг даргын зөвлөх Б.Батбилэг, “Дүүрэн чандмань” мал эмнэлгийн захирал н.Гэрэлттөр болон “Багануур эсгий” ХХК-ний захирал н.Жамбалдорж нар хоёрдугаар хорооны хүүхдүүдэд бэлэг гардуулж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Дүүргийн төвөөс алслагдсан энэхүү хорооны хүүхдүүдийн нийгмийн хамгаалалыг сайжруулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэр чиглэлээр дүүргийн ЗДТГ-аас байнга анхааран ажилладаг. Хоёрдугаар хорооноос ЕБС-д суралцдаг хүүхдүүд дүүрэгтээ хамгийн анх сургуулийн автобустай болсон гэдгийг та бүхэн мэдэх бизээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл